Хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
JET INTERNATIONAL SCHOOL Хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Дэлхийн боловсролыг олгох Жэт олон улсын бүрэн дунд сургууль нь хүүхэд бүрт амьдралынхаа туршид сурч боловсрох хүсэл эрмэлзлэл, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвар, үнэ цэнэ бүхий бүтээлч иргэнийг бий болгох зорилгын доор дэлхийн 90 гаруй орны, 730 сургуульд 30 жилийн турш амжилттайгаар хэрэгжиж буй олон улсын IPC, IMYC хөтөлбөрийг, Монгол цөм хөтөлбөр, Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөртэй цогцлоон хэрэгжүүлж цэгцтэй системтэй, үр дүнтэй мэдлэгийг хүүхэд бүрт олгохоос гадна, хүүхдийн хүсэл сонирхолыг сонсож, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх чадваруудыг олгож 21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай иргэнийг бий болгох зорилгодоо хөтлөгдөн Хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Бүх хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.




