Бэлтгэл ангийн хүүхдүүд маань мөрөөдлөө зурж, зурсан зургаа тайлбар
Бэлтгэл ангийн хүүхдүүд маань үлгэрт суурилсан хүүхэд хөгжүүлэх хөтөлбөртөө хамрагдан өөрсдийн мөрөөдлөө зурж, зурсан зургаа тайлбарласныг та нартаа хүргэж байна.

- Хүүхэд бүхний хүсэл, мөрөөдөл гэгээлэг сайхан...
- Хүүхдүүд бид нар тоглож болохоор галт тэрэг байгаасай гэж хүсдэг.
- Хааны ордоны өргөөнд балетчин байхыг хүсдэг.
- Үүлэн дээр суугаад явахыг хүсдэг.
- Усан дотор загастай тоглохыг хүсдэг.
- Солонгон дээр гулсахыг хүсдэг.
- Цасны оронд амьдархыг хүсдэг.
- Бүх баяраар ээжтэйгээ хамтдаа байхыг хүсдэг.
- Гал сөнөөгч болохыг хүсдэг
- Аав, ээжийгээ үргэлж хамтдаа байгаасай гэж хүсдэг.
- Би нисдэг дагина байхыг хүсдэг.
- Од гоё өнгөтэй
- Тэнгэр түгэх однууд янз бүрийн өнгөтэй байгаасай гэж хүсдэг.
- Ээж аавтайгаа шинэ жилээр гоё зураг авхуулахыг хүсдэг.
- Гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсдэг.
- Би том болоод гоё даашинз өмсөөд явахыг хүсдэг.
- Би бөмбөгөөр тоглохыг хүсдэг.
Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүддээ сурлагын өндөр амжилтыг хүсье.




