Д. Бумтуяа
Цэцэрлэгийн эрхлэгч1997 онд МУБС багш, арга зүйч мэргэжлээр төгссөн. 2002 онд Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгт бүлгийн багш, мөн Сүхбаатар дүүргийн "Буманжаалууд" цэцэрлэгт 2007-2020 онуудад тасралтгүй 14 жил багш, арга зүйч, эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаандаа “Арга зүйч", багш “Ахлах багш” мөн “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан. 2020 оноос Олон улсын Жэт сургуулийн Бяцхан Жэт цэцэрлэгийн эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа. Боловсролын салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна.
Ж. Цогзол
Арга зүйч1973 онд УБ хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж Дархан хотын 1-р цэцэрлэгээс ажлын гараагаа эхэлсэн. Багш, арга зүйч, эрхлэгч, мэргэжилтнээр 30 жил ажиллаж байгаа. 2004 онд УБ хотод ирж төрийн бус цэцэрлэгт уригдан орж багш, арга зүйчээр одоо хүртэл ажиллаж боловсролын байгууллагад нийт 50 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. СӨБ-ын ментор багш. Зөвлөх багш зэрэгтэй, Тэргүүний арга зүйч, Шилдэг бүтээлч багш, УБ хотын " Тэргүүний сургагч багш" цол өргөмжлөлтэй. Тус Бяцхан Жэт цэцэрлэгт 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс арга зүйч багшаар ажиллаж байна.
А. Даваадулам
Бүлгийн багш2013 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг Сургуулийн Өмнөх Боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оноос Сүхбаатар дүүргийн Агуу хүүхдүүд цэцэрлэгт бүлгийн багш, арга зүйч багшаар ажиллаж, 2020 оноос Олон улсын Жэт сургуулийн Бяцхан Жэт цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Өдгөө боловсролын салбарт ажиллаад 9 дахь жилийнхээ босгыг алхаж байна. "Арга зүйч" цол, "Заах аргач" мэргэжлийн зэрэгтэй. 2022-2023 оны хичээлийн жилд Бяцхан Жэт цэцэрлэгийн Бэлтгэл-Б бүлгийг хариуцан ажиллана.
М. Дашням
Бүлгийн багш2018 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг Сургуулийн Өмнөх Боловсролын багш мэргэжлээр төгссөн. 2018 оноос Баянгол дүүргийн "Саруул өргөө", "Бяцхан монгол одод" цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж, 2020 оноос Олон улсын Жэт сургуулийн Бяцхан Жэт цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Өдгөө боловсролын салбарт ажиллаад 4 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хичээлийн жилээс эхлэн Бяцхан Жэт цэцэрлэгийн Ахлах-А бүлгийг хариуцан ажиллана
Б.Саранчимэг
Туслах багшМУИС-ийн Орхон салбар сургуулийн Англи хэлний орчуулагч, ШУТИС-ийн Хүнс Үйлдвэрлэлийн Технологи мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2015 онд "Хүүхдийн Эрх Хамгаалал" сургалтын төвд "Цэцэрлэгийн туслах багш"-аар суралцаж. 2015 ондоо "Энхрий жаалууд" хувийн цэцэрлэгт холимог бүлгийн багшаар ажилласан. 2016 онд Улсын Тэргүүний 16-р цэцэрлэгийн салбар болох Гадаад харилцааны яам дахь цэцэрлэгт ахлах бүлгийн туслах багшаар тус тус ажилласан. 2019 оноос эхлэн "Бяцхан Жэт" цэцэрлэгт Ахлах, Бэлтгэл бүлэгт ажиллаж байна. Мэдлэг чадвараа дээшлүүлэхээр 2021 онд Отгонтэнгэр Их сургуульд элсэн орж "Сургуулийн Өмнөх Боловсролын Багш" мэргэжлээр суралцаж байна. Өдгөө боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж байгаа.
Т.Бямбасүрэн
Туслах багш2011 онд “Арука” сургалтын төвд туслах багшаар сурч төгссөн. 2012 оноос Сүхбаатар дүүргийн “Буман жаалууд “ цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн. Сургуулийн Өмнөх Боловсролын салбарт тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оноос Жэт сургуулийн харьяа Бяцхан Жэт цэцэрлэгт туслах багшаар орж ажилласан.