Jet Secondary school

  • Building 505, Time square, Khan-Uul district

  • 7755 8899 PHONE NUMBER

  • admission@jetschool.edu.mn Email Address

School Life

Теле хичээл үргэлжилнэ

Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн ажилтан албан хаагчдын хурал 2020 оны 2-р сарын 11-нд боллоо. Тус хурлаар БМДИ-ийн захирал Ж.Болормаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч аливаа ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэдэгт талархал илэрхийлээд, теле хичээлийг үргэлжлүүлэн хийх болсныг дуулгалаа. Тиймээс арга зүйчид дор бүрнээ хичээлээ чанартай бэлтгэх, зөвхөн сурагчид төдийгүй эцэг эх, багш, нийт ард иргэдэд өгөөжтэй хичээл бэлтгэх хэрэгцээ байгааг хэллээ.

Мөн үдээс хойш БМДИ-ийн нийт арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд теле хичээлтэй холбоотой асуудлаар уулзалт зөвлөгөөн хийлээ. Энэ үеэр БСШУСЯ-ны ЕББГ-ын дарга Б.Ням-Очир ирж теле хичээл хийхдээ бусад хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог анзаарч үр өгөөжтэй хичээл бэлтгэх хэрэгтэй гэдгийг санууллаа.

 

Эх сурвалж www.itpd.mn