Jet Secondary school

  • Building 505, Time square, Khan-Uul district

  • 7755 8899 PHONE NUMBER

  • info@jetschool.edu.mn Email Address

After the school

After the school

  Секц,дугуйлйн,клубын нэрс Ач холбогдол 
Спорт Сагсан бөмбөг 
• Ачаалал даах чадварыг сайжруулах
• 1 цаг тоглоход дунджаар 630-750 калори зарцуулах буюу илүүдэл жинг арилгах
• Тэсвэр сайжруулах
• Биеийн тэнцвэр, хөдөлгөөний эвсэл сайжруулах
• Аливаа зүйлд дүн шинжилгээ өгөх, хувийн сахилга бат сайтай болох
Бусад ач холбогдол
• Спортоор дамжин олон найз нөхөдтэй болох
• Бүх насныхан хамрах боломжтой
• Жилийн бүх л улирал тоглох боломжтой
Волейбол  Волейбол тоглоход олон удаа бөмбөгийг дамжуулах, хурдан шилжих, өндөр үсрэх,хүчтэй довтлж цохих үйлдлийг гүйцэтгэдэг учраас сургуулийн дунд насны хүүхдийн яс,үе холбоосыг бэхжүүлж, булчингийн хүч, хөдөлгөөний эвсэл, хурд, тэсвэрийг сайжруулдаг. 
Ширээний теннис Гар болон нүдний зохицуулалтыг сайжруулна
-Тархийг өдөөнө
-Хурдан сэтгэлгээг дэмжинэ
-Хүний самбааг болон уян хатан байдлыг нэмэгдүүлдэг
-Гэр бүлийн спорт ба гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөхөд тохиромжтой
-Бүх насныхан хичээллэх боломжтой
-Өдөг, нуруу, шагай өвддөг асуудалтай бол ширээний теннис тоглоод үзээрэй
-Ямар нэгэн эрсдэл гарах нь бага байдаг.
Хөл бөмбөг  Хөл бөмбөг нь дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй өргөн тархсан спорт юм. Энэ спорт нь нэг багт 11 тоглогчоос бүрдсэн, тоглогч нь хөл, толгой, их биеийн хөдөлгөөнийг ихээр шаардсан өрсөлдөөнт багийн спортын төрөл юм. Хөлбөмбөгийн спорт нь зүрх судасны системийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх ба олон насны хүмүүсийг хамруулах боломжтой давуу талтай. Хөлбөмбөгөөр хүүхдийг хичээллүүлэх нь заавал алдартай тамирчин болохгүй ч эрүүл мэндийн хувьд олон давуу талтай юм.
Кендо  Кэндо бол бусдыг биш өөрийгөө ялан дийлэх замнал.Шударга байдал. Хүндлэл. Баатарлаг эр зориг. Нэр хүнд. Энэрэнгүй сэтгэл. Үүргээ   ухамсарлах.  Үнэнч байдал зэрэгт сургадаг. 
Усан сэлэлт  Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг. хүний бие био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог.Хүний биеийн бүх үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биеийн хөшүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ хүнд авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгоороо бусад спортоос онцлог юм.
Гимнастик, хөнгөн атлетик Хөдөлгөөний явцад хүүхдийн тархи хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисоор илү сайн хангагддаг. Үүний үрээр мэдрэлийн эсүүд шинээр үүсч, мөн мэдрэлийн мэдээлэл дамжуулагч эд эсүүд бий болоход дэм өгдөг бөгөөд энэ нь хүүхэд сурсан зүйлээ илүү сайн тогтооход нөлөөлдөг. Эвсэл хүч тэвчээртэй болно.
Урлаг уран сайханы дугуйлан  Төгөлдөр хуур ????Төгөлдөр хуур тоглохын тулд баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр хөдөлгөөн хийдэг. Тиймээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй болдог. Ингэж 2 гарын, 2 өөр хөдөлгөөнийг нэгэн зэрэг зохицуулж тоглож сурсанаар тархийг хөгжүүлж байдаг.Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг учраас. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, няхуур, сайн төвлөрөх чадвартай болдог.????Төгөлдөр хуур тоглож сурснаар хүүхэд илүү овсгоотой болдог ба гарын бүх булчинг жигд хөгжүүлж өгдөг
Гитар Франсиско Таррега\Гитар зэмсэгийг дэлхийн тавцанд гаргасан алдартан\Таррега үргэлж л хүмүүстэй “Нэг л өдөр та нар гитарын гайхамшигийг мэдрэх болно” гээд хэлж байсан нь үнэхээр итгэмээргүй байлаа.Яагаад гэвэл 10 –хан настай хүүгээс ийм агууг бүтээх гэсэн чин эрмэлзлэл яваад байна гэдэг бол үнэхээрийн итгэмээргүй зүйл юм.Гитар хөгжим танд баяр баясгалан, эрч хүч, урам зориг өгөхийн зэрэгцээ хөгжмийн өндөр мэдрэмжтэй болгох болно. Агуу  хөгжимчид ихэнх нь гитар хөгжим тоглож замналаа эхэлсэн байдаг.

 
морин хуур Монгол ардын морин хуурыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах, хуурдах эрдэмд сургах ажлыг бүх нийтээр үндэсний бахархлын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг монголын төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх,өв соёлоо дээдлэхэд туслах
хийл  Суралцагч хүүхдүүдэд хүн төрөлхтний бүтээн туурвисан дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран сангаас танилцуулж  хөгжмийн утга санааг ойлгуулан тэдний оюун санаа, гоо зүйн мэдлэг мэдрэмж , уран сайхны сэтгэлгээг хөгжүүлж өв тэгш хүмүүжилтэй болно
юкүлэлэ  
найрал дуу Дуу дуулах нь хүний эрүүл мэндэд ашигтай төдийгүй стресс тайлж, уушги, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Мөн даралт бууруулж, дархлаа сайжруулдаг ажээ. Өөр олон талын ач холбогдолтой болох нь тогтоогдсон байна. Тухайлбал,
Дуулах нь хоолой болон хамарт нян үржихээс сэргийлж, ханиад хүрэхээс сэргийлнэ.
-Дуулах нь тархины үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ ой тогтоолтод сайнаар нөлөөлж, анхаарал төвлөрөхөд тусладаг.
Хоолойны чавхдасыг сайжруулж, хоолойг залуужуулна.
-Гүнзгий амьсгаа авах тоолонд уушгинд хүчилтөрөгч их хэмжээгээр орж, үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлнө.
-Зөв амьсгалах буюу өрцнөөсөө амьсгалснаар багтраа болон уушгины зарим өвчнөөс хамгаална.
чөлөөт бүжиг Бүжиг нь зөвхөн урлаг, зугаа цэнгэл биш, түүнчлэн боловсрол юм. Бүжгийн боловсрол нь хөгшин хүнд ч, залуу хүнд ч адил ач холбогдолтой. Бүжиглэхэд хүний тархинд шинэ мэпрэлийн эсийн холбоосууд үүсч байдаг бөгөөд тэдгээрийн холбоосууд нь хүн мэдлэгийг олж авах, сэтгэн бодоход чухал үүрэгтэй. Мөн бүжиглэхэд зарим мэдрэлийн эсүүд түргэссэнээр төв мэдрэлийн тогтолцоонд нэвтрэх боломжтой болдог байна. Мэдрэлийн эсийн энэ уян хатан байдал нь хүнд амьдарлынх нь туршид өөрчлөгдөх боломж олгодог тархины гайхамшигт чадвар юм.
драм хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэн, драмын урлагаар дамжуулан өөрийгөө бусдад илэрхийлэх, уран тод унших, тэсвэр тэвчээр анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.
давуу тал:      
Хүүхдийн бүх талын авьяасыг хөгжүүлэх
Уран тод унших, ярих  чадвар, хөдөлгөөний эвсэлийг хөгжүүлэх
Хөтлөх, жүжиглэх аргазүйд суралцах
Тайзны соёлд суралцах
Багаар ажиллаж, бусадаасаа суралцах
Улсын уралдаан тэмцээнд оролцох боложтой
Сурах орчин бүрэн хангагдсан
уран зураг хүүхдийн зурсан уран зургаар дамжуулан тэдний танин мэдэхүй, үзэл бодлыг дүрслэх урлагийн төрөл бүрийн аргаар зуруулж, урлаг уран бүтээлийн авьяасыг нь нээж илэрүүлэх зорилготой.
давуу тал:      
Хүүхдийн бүх талын авьяасыг хөгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлах бүтээх аргазүйд суралцах
Сурах орчин бүрэн хангагдсан
Клуб шатар Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн, шатрын спортоор дамжуулан оюуны болоод сэтгэлгээний тэсвэр тэвчээр анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.
 давуу тал:      
Хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх,Хурдан сэтгэх бодох арга барилд суралцах
Багаар ажиллаж, бусадаасаа суралцах
мэтгэлцээний клуб
-Мэтгэлцээнд оролцсоноор хүүхдүүд мэдээлэл, мэдлэг олж авахаас гадна харилцааны болон ярианы чадвар тань хєгжинє. Ингэхээр суралцах нь ялахаас илvv чухал юм. Харин ялахын тулд мэтгэлцэх нь хуурмаг зvйл байдаг гэдгийг суралцдаг.
-Vнэнийг баримталж сурдаг.Та vнэний талыг баримталснаар бусад хvмvvст ч сайн нєлєє vзvvлэх юм. Бусдыг хvндэтгэж сурдаг,сонсоныхоо дараа шийдвэр гаргадаг дадалтай болгоно. Ер нь асуудлын янз бvрийг талыг сонсолгvй яаран шийдвэр гаргах нь зохисгvй хэрэг юм. Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бvтээлч сэтгэлгээний чадвар юм.
номын клуб Ном бол ертөнцийг харах толь гэж эрт дээр үеэс ярьсаар ирсэн билээ.Номын клубээр дамжуулж хүүхдүүдийн сэтгэх төсөөлөх чадвар хөгжихөөс гадна, аливаа зүйлийг тунгаан бодож зөв шийдвэр гаргаж сурахад нь нөлөөлдөг.Мөн түүнчлэн уншсан номоо бие биедээ хуваалцаж ярилцах үөэд бусдын ойлголт үзэл санааг ойлгож тусгаж авахад тусалдаг.Ингэснэээрээ хүүхдийн хариуцлагатай байдал улам нэмэгдэх боломжтой. 
Media Club (Radio/Podcast, NewspaperWebsite )  
хөгжөөн дэмжигчдийн клуб  Нэг анги, нэг сургууль нэг хамт олон гэдгээ улам илүү ойлгож бие биенээ дэмжиж урам өгч, багаараа сай муугаа хамтдаа хуваалцахад тусалдаг.Аливаа сургуулийн клубууд сайн дурын үндсэн дээр бүрэллдсэн байдаг учир хүүхдүүд хөгжөөн дэмжигчдийн клубээр дамжуулаад хамт олон баг болж ажиллах чадвар улам нэмэгддэг. 
Technology (Phone application, Coding, Tynker for kids) Техник технологийн энэхүү эрэн үед хүүхдүүд багаасаа аливаа техник хэрэгсэлтэй ажиллаж код тайлж уншиж сурах нь ирээдүйн инженер сэтгэлгээг бий болоход нь дэмжиж сурах идвэхи сонирхолыг улам илүү өдөөж нэмж өгдөгөөрөө онцлогтой 
хамтлаг багаар ажиллах, нээлттэй болох, өөрийн хүсэл дур сонирхол дээр тулгуурладаг учир стресс тайлах, хамтач бүтээлч, шинийг санаачлагч, болон бусдыг ойлгох чадвар нэмэгддэг. 
Лего Lego сургалт нь дэлхийн 50 орчим улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд сүүлийн 3 жил дараалан шилдэг хүүхдийн сургалтын хөтөлбөрөөр шалгараад байна.
Энэхүү сургалт нь Хүүхдэд хөгжилтэй байдлаар STEM буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн мэдлэг олгохоос гадна бүтээлч сэтгэлгээ, эв дүй, асуудал шийдвэрлэх, бусадтай хамтран ажиллаж өөрийгөө зөвөөр чөлөөтэй илэрхийлэхэд суралцана.