Jet Secondary school

  • Building 505, Time square, Khan-Uul district

  • 7755 8899 PHONE NUMBER

  • info@jetschool.edu.mn Email Address

National Curriculum

National Curriculum

Бид 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ-аас баталсан сургалтын үндэсний хөтөлбөрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах бөгөөд тухайн жилд заасан төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Үндэсний сургалтын хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019-2020 оны хичээлийн жилд үндэсний сургалтын хөтөлбөрийг сайжруулсан байна.

Сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулав? Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дундажаар 35.5 % буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7 %, бүрэн дунд боловсролын 9.2 % -иар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн.

Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн. (Эх сурвалж: https://mecss.gov.mn/news/1873/)

2019-2020 оны хичээлийн жилийн төлөвлөгөө